Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал дэмжигдлээ. Уг хуулийг гишүүд 64,4 хувьтай дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Одоо Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэж байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ