М:28 чиглэлийг 1,8 км сунгалаа
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Зам гүүрийн авто бааз”аас хойд чиглэлд гэр хорооллын иргэд гурван км орчим алхаж нийтийн тээврийн үйлчилгээнд хүрдэг.
Тиймээс үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс шинээр тавигдсан хатуу хучилттай автозамаар нийтийн тээврийн үйлчилгээг явуулж, М:28 буюу “Зам гүүрийн авто бааз-Бөмбөгөр-Вокзал” чиглэлийг 1,8 км сунган Булгийн 19 дүгээр гудамж /Монкара автобус бааз/ хүртэл явуулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ