Европын Холбооны кино өдөрлөг эхэллээ

img

Европын Холбооны кино өдөрлөг манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэхүү кино өдөрлөгийн нээлт өчигдөр болж, нээлтийн ёслолд Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Маркус Эдерер, Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон бусад хүмүүс оролцлоо. Өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн газар, "Блайкбокс" театр болон "Глоб интернэшил" ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн кино өдөрлөгт Европын Холбооны гишүүн Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люскембург, Польш, Дани зэрэг улсын кинонуудыг монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулна. Энэ жилийн өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд маш өргөн сонголттой кинонууд багтжээ.  Кипр улс энэ хагас жилд Европын Холбоог тэргүүлж байгаа тул кино өдөрлөгийг тус улсын "Жижиг гэмт хэрэг" эмгэнэлт, инээдмийн киногоор эхлүүлсэн юм. Ингээд өдөрлөгийн хүрээнд гарах кинонуудыг танилцуулж байна. 2012.11.23 Баасан 14.00 "Бяцхан дельфинүүд"/Грек/ 18.00 "Огцрол" /Чех/ 20.00 "Тэнгэрийн амьсгал"/Австри/ 2012.11.24 Бямба 14.00 "Хайрыг авраач"/ Унгар/ 18.00 "Сэтгэл хөдлөлтэй хүмүүс" /Франц/ 20.00 "Нарны өргөн чөлөө"/Герман/ 2012.11.25 Ням 14.00 "Далд дайн" /Люскембург/ 18.00 "Аргагүй аллага" /Польш/ 20.00 "Туршилт" /Дайн/ Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dani buyu danmark ulsiig helj bgaa yum shig bna daa survaljlagch nar ug n zuv bichij yaridag ulsuud l bmaar yum. mgliin nuur zarai endees l ehelj haragdana bizdee;
2013-01-07
Дайн гэж ямар улс байна кэкэ
2012-11-23
Dani buyu danmark ulsiig helj bgaa yum shig bna daa survaljlagch nar ug n zuv bichij yaridag ulsuud l bmaar yum. mgliin nuur zarai endees l ehelj haragdana bizdee;