Ажлаа тасалсан гишүүд хэн бэ
Өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар хойшилж өнөөдөр хуралдсан. Харин өнөөдөр 55 гишүүн ажилдаа ирсэн байна. УИХ-ын гишүүдээс гадаадад томилолттой тав, орон нутагт гурав, өвчтэй нэг байгаа бол дөрвөн гишүүн ажлаа тасалжээ. Тодруулбал, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар Филиппинд яваа бол Ч.Улаан АНУ-д томилолттой явна. Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Увс аймагт байгаа юм байна. Харин Д.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар ажлаа тасалжээ.





Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ