Мексикийн ерөнхийлөгч улсынхаа нэрийг солих хүсэлтэй байна

img

Мексикийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Филип Калдерон улсынхаа нэрийг солих санал гаргажээ. Тэрээр энэхүү саналаа өчигдөр Конгресст танилцуулж, улсынхаа шинэ нэрийг ердөө Мексик болгон солих саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор  тус улс Мексикийн нэгдсэн улс гэсэн нэртэй байгаа юм. Ерөнхийлөгч Филип Калдерон 2003 онд мөн л улсынхаа нэрийг солих хүсэлт гаргаж байсан ч тухайн үед дэмжлэг авч чадаагүй. Харин энэ удаад дэмжигдэх магадлал тун өндөр байгаа юм. Учир нь тухайн үед дэмжлэг авч чадаагүй Засгийн газар унаж, шинэчилсэн удирдлагаар явж байгаа учир улсын нэрийн солих асуудал нэлээд нааштай байх байна гэж үзжээ. Гэсэн ч иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах магадлал байна. Түүний энэхүү саналыг буруушаасан иргэд твиттер хуудсаар “Урагшгүй ерөнхийлөгч” хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа аж. Ерөнхийлөгч Филип Калдерон хэлэхдээ манай улс нэрээ сольсон ч өв уламжлал,  түүх ёс заншил  маань урьдын адил хадгалагдах болно хэмээн ярьсан юм.

Мексик улсын хувьд 1,972,550 км² газар нутагтайгаараа дэлхийд 14 дүгээрт, Америк тивээс тавдугаарт ордог. 112.3 сая хүн амтай тул дэлхийн 11 дэх, Испани хэлт орнуудаас хамгийн олон хүн амтай улс гэгддэг юм.

 Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

man:
MAN-aas irj zuvluguu av gej heleh yumsan. Yamar ur dagavar gardag ve gedeg tal deer kkk
2012-11-23