Улаанбаатар зам тээврийн салбараа БНСУ-тай хамтарч хөгжүүлнэ

img

Нийслэлийн засаг дарга Бат-Үүл өнөөдөр БНСУ-ын Зам тээврийн судалагааны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Ким тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Улаанбаатар хотын зам тээврийн асуудлаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Монгол Улсын хувьд зам тээврийн асуудлаа цогцоор нь  шийдвэрлэх зөв бодлого  боловсруулах шаардлага байгаа. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын авто зам тээвэрлэлийн асуудлыг  шинэчлэх, замын түгжрэлийг бууруулах ажил хамгийн чухал байгаа юм. Энэ ч үүднээс БНСУ-ын Тээвэрлэлтийн судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болоод байна. Солонгосын тээвэрлэлтийн институтын ерөнхийлөгч ноён Кимийн хувьд Сөүл хотын замын түгжрэлийг цогцоор нь шийдэх ажилд гар бие оролцсон хүн юм байна. Тэр дундаа замынхаа голоор нийтийн тээврийн хэрэгсэл явдаг болгох, смарт карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх гээд голлох ажлуудыг гүйцэтгэжээ. Энэ удаад монгол улсын зам тээврийн салбарт судалгаа хийж замын түгжрэл тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зөв бодлого боловсруулах тал дээр хамтарч ажиллахаар боллоо. Хотын даргын хувьд тус институтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ дуулгаж, тээвэрлэлтийн менежментийг сайжруулах судалгааныхаа ажлыг он гаргаад хэрэгжүүлж эхэлхийг хүслээ. Мөн тээврийн менежмент муугаас замын түгжрэлийн асуудал тулгарч байгааг онцлоод тус судалгааны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.  Цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд тээвэрлэлтийн асуудлыг зөв бодлогоор зохицуулах нь хамгийн гол асуудал байгаа юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zsss:
ene nees oor yaj uls ornoo hogjuuleh gesiin be.oor arga bhgui.hichneen neeh eh oronch tsarailah gedeg ee bolimooriin.heii boltol tegej bj uls orniihoo ireeduig hoish ni tataad bgan.oorsdoo hiij chadahgui bj.bitgii ingej mulguu ym bichej bgach.
2012-11-25
Төрд мэргэжлийн хүмүүс оруулаагүйгээс улс төрчид гадныхны хоол болж байна. Зүгээр ч үгүй улс орноо зууш болгож байна
2012-11-24
монгол:
Ингээд л бүх мөнгө баялаг гадагшаа урсах юм тэнэгүүдээ
2012-11-23
тэнэг:
Тэнэг Монгол бидэнд архи ууж худал хуцаж эр нь ч эм нь ч боов бөгсөөрөө тоглохоос өөр чадах юм байна уу? Бидэнд "төр" гэж юм байна уу? Барилгаас замын технолог боломжийн хялбар мэдээж технолог шүү дээ. Энэ "төр" гэх тэнэг алавчнуудаасаа монголын ард түмэн минь салж чадахгүй хувь заяагүй ард түмэн юм даа
2012-11-23
хангүг:
Монголын хэдэн тэнэг хүүхнийг аваачиж боолоо болгоно доо Үхэр монгол боол хүүхэн дуусахгүй ваа ха ха ха
2012-11-23