Уилл Смитийнхэн Хавайд амарч байна

img

Холливудийн жүжигчин Уилл Смитийн гэр бүл энэ жил талархалын баяраа Хавайн арал дээр өнгөрүүлж байна. Тэд Хавайд өнгөрсөн мягмар гаригт иржээ. Жүжигчний хүүхдүүд Жаден, Уиллов нар цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж байгаа бөгөөд тэд сурфингээр гулгаж орой нь хэсэг найзуудынхаа хүрээнд хувийн наран шарлагынхаа талбайд үдэшлэг зохион байгуулжээ. Жаден, Уиллов нарын хувьд сурфингээр хичээллээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Ялангуяа “Карате Кид”-ийн од хүү энэ спортоор чамгүй сайн болохоо харуулж байв. Харин Уилловийн хувьд ахыгаа гүйцэхээр байж чадаагүйн дээр түүний усны хослол тийм ч сайн  сонголт биш байсан талаар шар хэвлэлүүд бичжээ. Харин жүжигчин Смитийн хувьд сурфингээр гулгаж чаддаггүй учир гэртээ байхыг илүүд үзсэн бололтой. Мэдээж хэрэг энэ хугацаанд тэрээр өөрийн дуртай гольфоо тогдоод хүйтэн шар айраг шимж амарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тэрээр их дэлгүүрээр хэсч худалдаа хийсэн бөгөөд ирэх сард тохиох хуримынхаа 15 жилийн ойд бэлтгэсэн гэнэ.   Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ