
Оскарын шагналт жүжигчин Энн Хэтэвей залуу жүжигчин Адам Шульман нар сүй тавьсан тухай тэдний хэвлэлийн төлөөлөгч Стефан Хюван албан ёсоор олон нийтэд зарлалаа. Тэд дөрвөн жилийн турш хайрын романсаа үргэлжлүүлсний эцэст ийнхүү сүй тавьж байгаа.
Жүжигчин бүсгүйн хувьд Адамаас өмнө Раффело Фоллеритай хайр сэтгэлийн холбоотой байсан. Гэвч Фоллери залилангийн хэргээр шүүхээс шийтгэл авсан билээ.
Энн Хэтэвей удахгүй тоглогдох “Les Miserables” хөгжимт жүжигт дүрийг бүтээж байгаа. Тэрээр уушигны сүрьегээр өвчилсөн биеэ үнэлэгч эмэгтэй дүрийг бүтээсэн. Ингэхийн тулд тэрээр 11 кг жин хасах шаардлагатай болж овьёосны зутангаар удаан хугацаанд дэглэм барьсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ