
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд товлогдоод байсан. Тэднийг 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган шалгасан. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол тэндэнд санаатайгаар сонгуулийг будлиантуулсан хэмээн 6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох юм байна. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгчид Увс аймагт өчигдөр болсон шүүх хуралдаанд оролцохоор яваад ирж амжаагүй тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, ирэх арванхоёрдугаар сарын 10-ны 15.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулахаар болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ