
Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ