Цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг хойшлуулах нь зүйтэй

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын асуулгад хариулт өглөө. Гишүүд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл хүссэний дагуу Засгийн газрын тэргүүн тодорхой хариулт өглөө. Энэ чиглэлээр одоо мөрдөж буй хууль тогтоомжуудыг 2009 онд УИХ-аас батлан гаргасан тул салбарын үйл ажиллагаа тухайн цагаас эрчимжсэн. Энэ оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 16 аж ахуйн нэгж хайгуулын 92, ашиглалтын 2, нийт94 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. 2012 онд нэг ч байгууллагад тусгай зөвшөөрөл олгоогүй аж. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 23,481.29 км2, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай 1.2 км2, нийт тусгай зөвшөөрлийн талбай 23,482.55км2газар байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвгэрийн талбайн 1,564 хувийг эзэлж байна. Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 2009 онд 16.1 тэрбум, 2010 онд 25.1 тэрбум, 2011 онд 37.6 тэрбум төгрөгийг тус тус хайгуулын ажилд зарцуулжээ. Гишүүдийн тавьсан удаах асуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа 184 тоот зарлиг гарган, цөмийн хаягдлын асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосны дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хүссэн юм. Шинэчлэлийн Засгийн газар цөмийн хаягдлын талаар баримтлах байр сууриа тодорхойлж, “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн 4 дүгээр бүлгийн “Нийгмийн аюулгүй байдал” хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно” гэж тусгасан. Мөн Цөмийн зэвсгээс ангид байх тухай, Цөмийн энергийн тухай, Хог хаягдлын тухайМонгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Цөмийн энергийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагын явуулсан үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, даалгавар өгч ажилласан. Олон улсын өмнө ч тодорхой үүрэг, хариуцлага хүлээгээд байна. Өөр нэг чухал ажил бол одоо мөрдөж буй хууль журмуудыг эргэн харж, бодлогоо шинэчилж сайжруулахаар ажиллаж байгаа ба ирэх оны эхний улиралд багтаан УИХ-д оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ. Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын талаар тодорхой байр сууриа илэрхийлэхийг дээрх гишүүд мөн хүссэн байна. Ерөнхий сайд энэ талаар “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн цахилгаан станц ашиглах талаар ямар нэг зорилт тусгагдаагүй, стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалыг зөвхөн шар нунтаг хүртэл боловсруулахаар заасан. Ер нь Монгол Улсын цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Ийм хугацааны дараа тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр боловсруулж, тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яг үнэн. Шар нунтаг гэж худлаа яриад ч хэрэггүй. олж гийсэн юмгүй бас бөөн хэрүүл дагуулсан адагдал яриад суух биз. Чадахгүй байж элдэв юм хийгээд хэрэггүй. зүгээр байж байя. Говио ухаад ухаадп бөөн нүх өр 2 л үлдэж байгаа гээ биз дээ. одоо шар нунтаг гэж бас нүх мутант хоёр үлдээгээд яахав. Дэлхий нийтээр толгойн өвчин болж байхад, лаг юм шиг 8 жил хойшлуулав ч гэх шиг. Дэлхийн хөгжлөөс зуун жилээр хоцорч яваагаа ойлгох болоогүй юү. нефть нүүрсээ боловсруулж аятайхан ашигтай хэрэглэж чадахгүй байжь нээрээ ЦӨМИЙН СТАНЦ ГЭЭД ОЙР ОЙРХОН ДУГАРААД БАЙХ БОЛЛОО!!
2013-02-07
Хэрвээ та ганцаардаж байгаа бол, хэрвээ та найзтай болмоор байгаа бол, хэрвээ та амьдралынхаа ханийг хайж байгаа бол MONGOLHOS.COM уруу ороорой!!!
2012-11-26
yu solioroid olon yum hutsaad baigaan mongol japan 2 gazar nutag bvh zvil oor aliin bolgon busdaas tog avah yum yadaj erchim hvchee mongoldoo hiie
2012-11-25
МОНГОЛ:
ХӨӨЕ ЭНЭ ЦӨМИЙН СТАНЦ ГЭЭД ОЙР ОЙРХОН ДУГАРААД БАЙХ БОЛЛОО. ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ НАЙДВАРТАЙ АШИГЛАХ ТЕХНОЛОГИ ХААЧ БИЙ БОЛООГҮЙ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. АДГИЙН НААД ЗАХ НЬ САЯХАН ФҮКҮШИМАД ЮУ БОЛОВ БАС ЧЕРНОБИЛ БАЙНА. МАНАЙХАН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, САХИЛГА БАТ ЭНЭ ТЭРЭЭРЭЭ ЯПОНООС ХОЛ ИЛҮҮ ГАРЧАА ЮУ ЯДАЖ ХЭЧНЭЭН ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨВ ТЕХНИК ТЕХНОЛОГИ ТИЙМ АЙХТАР ХӨГЖӨӨ ЮУ. 7 ХОНОГ БҮР БАРИЛГААС ХҮН ҮХЭЖ ГЭГЭЭН ЦАГААН ӨДРӨӨР ВАГОН МӨРГӨЛДҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮД ЯМАР ЧӨТГӨР НЬ ЮУ ШИВНЭЧИХ ВЭЭ?
2012-11-24
яг үнэн. Шар нунтаг гэж худлаа яриад ч хэрэггүй. олж гийсэн юмгүй бас бөөн хэрүүл дагуулсан адагдал яриад суух биз. Чадахгүй байж элдэв юм хийгээд хэрэггүй. зүгээр байж байя. Говио ухаад ухаадп бөөн нүх өр 2 л үлдэж байгаа гээ биз дээ. одоо шар нунтаг гэж бас нүх мутант хоёр үлдээгээд яахав. Дэлхий нийтээр толгойн өвчин болж байхад, лаг юм шиг 8 жил хойшлуулав ч гэх шиг. Дэлхийн хөгжлөөс зуун жилээр хоцорч яваагаа ойлгох болоогүй юү. нефть нүүрсээ боловсруулж аятайхан ашигтай хэрэглэж чадахгүй байжь нээрээ ЦӨМИЙН СТАНЦ ГЭЭД ОЙР ОЙРХОН ДУГАРААД БАЙХ БОЛЛОО!!
ЗЭЭЛ ::
ЗЭЭЛ : Автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой , Таны зээлийг бид 10 минутад шийднэ, 99108696 95929300
2012-11-24
ЗЭЭЛ : Автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой , Таны зээлийг бид 10 минутад шийднэ, 99108696 95929300
2012-11-24