Америкийн “навс хямдрал”үргэлжилж байна

img

АНУ-д Талархлын баярын дараагийн амралтын өдрүүдэд “Black Friday” хэмээн нэрлэдэг хямдарлын өдрүүд зарладаг. Энэ амралтын өдрүүдээр хүмүүс хамгийн их худалдан авалт хийдэг бөгөөд бүх их дэлгүүрүүд хамгийн сайн гэсэн бараагаа гаргаж, хямдарч болох хамгийн бага үнээр зардаг. Үүнийг ч хүмүүс андахгүй, тухайн оныхоо хамгийн супер худалдан авалтаа хийдэг. Энэ хямдралын далимдуулан зул сарын баярын бэлтгэлээ ч базааж амждаг байна. Судалгаагаар энэ амралтын өдрүүдэд 147 сая хүн дэлгүүр хэсдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд их дэлгүүрүүд жилийн орлогийнхоо 50 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний орлого олдог байна. Жил бүрийн энэ өдрүүдээр жижиглэнгийн худалдаа 4.1 хувиар өсдөг бол өнгөрсөн онд 5.6 хувь хүртлээ өссөн нь хамгийн  дээд цэгтээ хүрсэн нь байжээ. Энэ жилийн урьдчилсан судалгаагаар өнгөрсөн оныг гүйцэхүйц үйлчлүүлэгчтэй байж чадахгүй болов уу гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь хамгийн өндөр үзүүлэлттэй гардаг байсан Нью-Йорк хот хар салхинд цохиулж эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор худалдан авалт бага зэрэг буурна гэсэн судалгаа гарсан байна. Мөн түүнчлэн интернэт худалдан авалт сүүлийн жилүүдэд өссөнтэй холбоотойгоор хүргэлтийн үйлчилгээ ихсэж байгаа аж. Энэ жилийн “Black Friday”-ийн үйлчлүүлэгчдийн онцлог нь ихэвчлэн гэр бүлээрээ худалдан авалт хийж байгаа юм. Хүмүүс зөвхөн бэлэг дурсгал, хувцаснаас гадна хүнсний барааг хамгийн  ихээр худалдан авдаг байна.   Э.Мөнхнасан          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdas:
zailtsan Mongol bugd biynee monjij luivardhu gesen sanaatai boltson lalar humustei uls
2012-11-25
харин тийм ээ
2012-11-24
МАНАЙД БАЯР БОЛОХООР ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАХ ЮМ.ТЭНГЭРЛЭГ Ч АРД ТҮМЭН БОЛ ДОО.
2012-11-24
харин тийм ээ