
Дуучин Риана талархлын баярыг экс найз залуу Крис Брауны хамтаар Берлин хотод тэмдэглэн өнгөрүүлжээ. Мэдээж хэрэг тун таагүй харьцаатайгаар салсан хосын хувьд энэ утга учир, хүндэтгэл ихтэй баярыг хамт тэмдэглэнэ гэдэг тун ч сонин мэдээ. Тэдний шүтэн бишрэгчид нь экс хосуудыг эргэн нийлж байна хэмээн цуу яриа дэгдээгээд байгаа.
Харин энэ тухайд Барбадосоос гаралтай дуучин бүсгүй “Яагаад би ийм сайхан баярыг ганцаанраа тэмдэглэнэ гэж. Миний "777" тоглолт Берлинд болж таарсан, тэнд бас Крис байсан тэгээд л хамт тэмдэглэсэн” хэмээн ярьжээ. Тэд Берлиний "Berlin's Adagio" клубт хамт баярласан аж. Түүний тоглолтыг дагалдаж байгаа 150 гаруй сэтгүүлчийн нүднээс мултрах арга байгаагүй учир тэд яахыг аргагүй бодит тайлбар өгөхөд хүрсэн нь тодорхой.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ