Том Круз хүүхдүүдтэйгээ баярлав

img

Хүссэн ч хүсээгүй  ч од болдог хүмүүс бол алдартнуудын хүүхдүүд билээ. Тэдний нэг бол сүүлийн үеийн хэвлэлийн баатруудын тоонд зүй ёсоор ороод буй зургаан настай Сүри Круз юм. Холливудын нэрт жүжигчин Том Круз өчигдөр Лондонд охин Суригийн хамтаар талархлын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Том Круз зургаан настай Сури охинтойгоо болон 17 настай Коннор хүүгийнхээ хамт гэр бүлийн томоохон баяруудын нэг талархлын баярыг тэмдэглэсэн бол Кейти гэр бүлийхэнтэйгээ баяраа тэмдэглэсэн гэнэ. Энэ үеэр Томын хүү Коннор гэр бүлийхэнтэйгээ талархлын баярыг тэмдэглэж байгаад баяртай байгаагаа твиттертээ бичиж, баярын ширээний хамгийн хүндтэй зоог болох шарсан цацагт хяруулын зургийг мөн тавьжээ. Сури охин кино ертөнцөд алдартай эцэг эх нь өрх тусгаарласнаас хойш Нью-Йорк хотод ээжтэйгээ хамт Манхеттэний ойролцоо хувийн сургуульд сурч байгаа аж. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фэннь:
Хөөрхөн охин аавтайгаа адилхан
2013-06-16