
Мексикийн ерөнхийлөгч Фелипе Кальдерон тус орны албан ёсны нэрнээс “Нэгдсэн улс” гэсэн үгийг авч хаяхыг санал болгов.
Зохих хуулийн төслийг Парламентад явуулжээ. “Мексикчүүд “Мексик” гэсэн гоё бөгөөд энгийн үгийг эх орондоо буцаан өгөх
ёстой цаг боллоо” гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
1924 оны үндсэн хуулиар батласан одоогийн нэрийг хэд хэдэн саналаас сонгож авсныг Кальдерон дурджээ.
20 дугаар зууны эхээр Америкийн Нэгдсэн Улс тивийн бусад орны хувьд ардчилал, эрх чөлөөний үлгэр дууриал болж, мексикчүүд ч умард хөршийнхөө нэрний хэсгийг хэрэглэхээр шийдсэн байна.
Тус орны нэрийг солих тухай санаачлага нь бусад шинэтгэлийн адил тийм яаралтай асуудал биш ч, дутуугүй чухал юм гэж Кальдерон бас онцлон тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ