Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

img

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс Хараа, Ерөө, Туул голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 12-14 градус хүйтэн байна. Дашрамд дуулгахад, маргааш баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарах тул малчид, тээвэрчид, ард иргэд холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ