УИХ-ын гишүүн Г.Баярсайханы өрөөнд “Нэгжлэг” хийлээ
Энэ удаа “Нэгжлэг” булан УИХ-ын гишүүн Г.Баярсайханы өрөөнөөс танд хүрч байна. Тэрбээр бидэнд Төрийн ордон дахь ажлын өрөөгөө ийн танилцуулсан юм. Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороонд ирсэн материалууд сейф дүүргэсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханы ажлын өрөөнд “Нэгжлэг” хийх үеэр ийм яриа өрнүүлэв.
-Таны өрөөнд байгаа залуугийн зураг их сонирхол татлаа. Одоогийнхоосоо их өөр харагдаж байна?
-“I курсын 18 настай оюутан 1990 оны хувьсгалд оролцож байлаа. Гэхдээ би нас залуу учир партизан гэж хэлүүлэх дургүй. Улс төрийн жин яривал би одоо партизан гээд байгаа хүмүүстэй адилхан. Ингэж хэлсний учир нь би 1990 онд Ардчилсан намыг үүсгэн байгуулж явсан хүний нэг. Гэхдээ замдаа нэг хальт хазайсан удаа бий. Иргэний зориг намд С.Оюун даргын цэрэг байлаа.
-“Монголын төлөө” фракцын зураг таны өрөөнд байдаг. Нам дамнасан их том фракци бий болж байгаа гэж хүмүүс яридаг юм билээ?
-Нөгөө 20 гишүүн байдаг юм. Энэ зургийг өрөөндө өлгөсөн гишүүн байх л юм бол Оюутолгойн 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж гарын үсэг зурсан хүн гэсэн үг.
-Өрөөнд таны Ёс зүйн дэд хорооны сейф хадгалагддаг гэсэн. Энэ сейфэнд хэр их материал хадгалагддаг вэ?
-2008 оноос хойшхи Ёс зүйн дэд хороотой холбоотой, бүх өргөдөл гомдол хадгалагдаж байгаа. Бараг дүүрсэн байгаа. УИХ-аас том сейф өг гэсэн боловч ийм сейф гаргаж өгсөн.
-Таны өрөө их сонин сувнерүүдтай юм. Ширээн дээр байгаа шонхор, айрагны аяга хоёр их сүртэй эд юм аа?
-Нүүдэлчдийн бэлгэдэл шонхор. Шонхор хэчнээн том ан байсан ч дайрч ордог зоригтой шувуу учир манай өвөг дээдэс энэ шувууг бэлгэ тэмдэгээ болгосон. Мөн Монгол төрийн бэлгэдэл. Тийм учраас би алтан соёмботой туг, шонхор хоёрыг ижилхэн гэж үздэг. Манай АУИС хамт төгссөн Өлзийбаатар гэдэг залуу намайг УИХ-ын гишүүн болоход энэ шонхорыг өгсөн юм. Том айрагны аяга ч гэсэн манай өөр нэг найзын бэлэг.
-Хананд их гоё зураг өлгөөтэй байна. Та уран зураг цуглуулдаг уу.?
-Энэ бол нарыг бэлгэдсэн зураг. Би уран зураг сонирхож эхлэж байгаа. Уран зураг цуглуулна гэдэг асар их мэдрэмж, мэдлэг шаарддаг зүйл. Манайд мундаг цуглуулгатай хүмүүс байдаг. Тэдний дэргэд юм цуглуулаагүй байгаа болохоор энэ талаар ярихад эрт байна.
-Танд дэлхийд алдартай танигдсан зураачдын ямар зураг байдаг вэ?
-Гэрт 10 гаруй зураг бий л дээ. Уран зургийг би мөнгөөр үнэлэшгүй үнэт зүйл гэж боддог. Хараахан том цуглуулгатай болоогүй учраас энэ талаар ярих болоогүй байна.
-Ширээн дээр “Beatlis”-ын хөшөөний жижиг сувнер байна. Та энэ хөшөөнд хэдийг хандивласан бэ?
-5-10 сая төгрөг л хандивлаж байсан. Яг тоог нь нарийн санахгүй байна.
-Та “Beatlis”-ын дуу их сонсдог бололтой?
-“Beatlis”-ыг манай 40 мянгатынхан сонсдог гэж С.Баяр тэргүүтэй хүмүүс яридаг. Гэтэл манай аавыг Германд сурч байхад1960-1965 оны үедBeatlis” гарч байсан байдаг юм. Тухайн үед аавтай хамт өрөөнд нь англи оюутан байдаг байсан болохоор “Beatlis”-ын дуу их сонсдог байсан юм билээ. Тэгэхээр 40 мянгантынхнаас түрүүнд сонсдог байсан байгаа биз. Одоо миний хүү “Beatlis” сонсдог. Поп урлагын детануудыг өмчилж болохгүй. Энэ нь Монголын нууц товчоог зөвхөн Хиад овгынхон бүтээсэн гэсэнтэй адил сонсогдож байгаа биз. “Beatlis” бол хүн төрлөхтний өмч.
-Гар утсан дээр тань Хонконгийн хөрөнгийн биржийн зураг байсан. Хэзээ авсан зураг вэ?
-Азийн хамгийн том зах зээл Хонконгийн хөрөнгийн бирж дээр би ажлын айлчлал хийсэн юм. Энд өдөрт 100 миллярд ам.доллар эргэлддэг гэсэн. Энэ том зах зээлээс өдөрт нэг хувийн шимтгэлийг тус биржийнхэн авдаг гэж байсан. Үүнийгээ бид багаахан хэмжээний шимтгэл авдаг гэж яриж байсан. Өдөрт нэг миллярд төгрөгийн шимтгэл авч байгаагаа ингэж хэлсэн нь сонин сонсогдож байсан. Зүүн хойд азийн хамаг мөнгө энд л цуглардаг шүү дээ.
-Таныг нэлээд ном цуглуулдаг гэж сонсч байсан юм байна?
-Эртний ном маш их үнэтэй байдаг. Тэр утгаараа хөрөнгө цуглуулж байна гэж үзэж болно. Би ном ер нь идэвхтэй цуглуулж байгаа. Гишүүн болсноосоо хойш юмны үнэ цэнийг илүү мэддэг болсон. Урлагын бүтээл, номны үнэ цэнийг ойлгодог болсон.
“Би номыг дээдэлж явдаг хүн. Ном бол хамгийн том өв хөрөнгө. “Улс төрийн халуун өдрүүдийн тэмдэглэл” гэдэг энэ номыг би найзууддаа тараая гэж бодож байгаа юм. Өмнөх парламентийн халуун үйл явдлууд дээр гишүүдийн хэлж байсан үгийг одоо харахад сонин шүү дээ”
Урьд өдөр нь заавал ус хийж тавиад хорыг нь гаргадаг юм. Манай өрөөнд цэцэгнүүд маань сайн ургаж байгаа. Өрөөндөө цэцэг ургуулна гэдэг эерэг энерги цуглуулж байдаг юм.
Энэ сейфэнд УИХ-ын Г.Баярсайхан хувийн бичиг цааснуудаа хадгалдаг ажээ
Энэ ёс зүйн дэд хорооны нууцын сейф
2008 оны УИХ-д ялалт байгуулахад АУИХ хамт төгссөн найз нь бэлэглэсэн цагаан шонхор
“Миний журмын нөхөр бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч. Түшигтэй, хүнийг хурцалж чаддаг сайхан хүн дээ”
“Монголын төлөө” фракцид нөгөө 20 гишүүн байдаг юм. Энэ зургийг өрөөндөө өлгөсөн гишүүн байх л юм бол Оюутолгойн 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж гарын үсэг зурсан хүн гэсэн үг”
“Хүн ам төвлөрч сууж байгаа хотын хэсгийн ногоон бүсийг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн бариад тухайн үедээ унаж байсан. Энэ удаад Чингэлтэй уулын тусгай хамгаалалтын статусыг нэмэх хуулийн төсөл болгоод өргөн барих гэж байна”
“Smartphone. Удахгүй “4S” загварыг нь авна гэж бодож байна. Том Iphad авч явахын оронд ийм утас бариад явах нь илүү амар санагддаг. Утсыг загвар гарах болгонд л ер нь солидог. Шинэ загвараас хоцрохыг хүсдэггүй”
“Хонконгийн хөрөнгийн биржид ажлын айлчлал хийх үеэр авсан зураг. Өдөрт 100 миллярд ам.доллар энэ зах дээр эргэлддэг гэж байсан”
Очир эрдэнийн орцтой “Concord” брэндийн цагийг 4000 орчим ам.доллараар авч байсан гэв
Double.M –ын түрүүвч
“УИХ-ын гишүүний үнэмлэх багтдаг учраас амар санагдаад энэ түрүүвчийг барьдаг. Том түрүүвч барихад төвөгтэй санагддаг юм”
“Ханбүргэдэй”, “Нүхт” рестораны хөнгөлөлтийн картнаас гадна 6000 төгрөг түүний түрүүвчинд байлаа. Г.Баярсайхан гишүүнд бэлэн мөнгө хэрэглэх шаардлага нэг их гардаггүй гэв
Алхан хээтэй заапникийг Солонгосоос худалдан авсан гэлээ
18 настай Г.Баярсайхан 1990 онд Ардчилсан намын чөлөөт их хуралд оролцож байгаа нь
УИХ-ын гишүүн болоход найз нь 80 орчим см орчим өндөр тулгайтай энэхүү зэс аягыг бэлэглэсэн гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ