Оффисын ажил өвдөгний үений өвчин үүсгэдэг

img

Суугаа ажилладаг нөхцөлд өвдөг хөдөлгөөнгүй байдлын ачаалал авдаг байна Оффисын ажилтнууд өвдөгний үений өвчинтэй болох эрсдэлд хамгийн их  ордог тухай Британийн эрдэмтэд мэдэгджээ. Үе, ялангуяа өвдөгний үе өвддөгийг тэдний явуулсан санал асуулгад хамрагдагсан арван хүн тутмын нэг нь хүлээн зөвшөөрсөн байна. Суугаа ажилтай оффисын ажилтнууд энэ тухай хамгийн их хэлж байжээ гэж BedDaily  сайтад бичсэн байна. Суугаа ажилладаг нөхцөлд өвдөгөнд хөдөлгөөнгүй байдлын ачаалал ирж, улмаар өвдөгт маш муугаар нөлөөлдөг аж. Илүүдэл жин нь өвдөгний үений өвчин үүсэх бас нэг шалтгаан болдог бөгөөд ингэснээр өвдөгний үений хэв алдагдаж болох юм. Чихэрлэг хийжүүлсэн ундаа уух нь өвдөгний үений хэв алдагдахад нэрмээс болдог гэсэн дүгнэлтийг түрүүнд нь америкийн эрдэмтэд хийсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэрвээ та ганцаардаж байгаа бол, хэрвээ та найзтай болмоор байгаа бол, хэрвээ та амьдралынхаа ханийг хайж байгаа бол MONGOLHOS.COM уруу ороорой!!!
2012-11-26