Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

img

Британийн тусгай албаны нууц үг тайлагчид Дэлхийн хоёрдугаар дайны үед бичигдсэн нууц шифр бүхий захидлыг тайлж уншиж чадахгүй байгаагаа мэдэгджээ. Тэр захидлыг саяхны нэг өдөр Суррей гүнлигийн нэгэн оршин суугч өөрийн ил зуухнаас олсон юм. Бичил төмөр хайрцагт хийсэн захидлыг нэгэн тагтааны хөлөнд бэхлэсэн байжээ. Тэр тагтаа нь нисэх замдаа уг айлын яндан дотор угаартаж үхсэн байв. Захидлыг 1940 онд бичсэн аж. Захидал зөвхөн харилцаж буй хоёр хүний мэддэг хэл дээр бичигдсэн бөгөөд нэг тодорхой үйл ажиллагааг тэмдэглэхээр бүтээгдсэн үгнүүдээс бүрдсэн бололтой. Чадал нь хүрээгүй шинжээчид арга буюу энэхүү захидлыг интернэтэд тавьжээ. Тэд тухайн үеийн нөхцөл байдалд ямар нэг холбоотой байсан хүмүүс түүнийг олж үзнэ гэдэгт найдаж суугаа юм. Английн иргэн Дэвид Мартины авчирч өгсөн нууц захидлыг тайлж унших гээд Их Британийн тагнуулын холбооны албаны ажилтнууд толгойгоо гашилгаж суугаа аж.   Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Carrier Pigeon with encrypted message found after 70 years:
British man finds carrier pigeon skeleton in his fireplace with unbreakable secret code
2013-06-03
Manalaa:
уншигчид: тагтаа одоог хүртэл амьдараагүй ээ ойлгож уншаач, янданд угаартаж үхсэн тагдааны хөл гэж байгаа биздээ
2013-01-17
Уншигч:
Миний хувьд наад нууц захиа нь биш харин 1940-өөд оноос өнөөг хүртэл амьдарсан тагтааны нас сонин байна. Тагтаа хүн шиг урт насалдаг гэсэн үг үү? Нууцын хувьд би ч хэн ч уншиж чадахааргүй захиа бичиж дөнгөнө.
2012-11-26
Carrier Pigeon with encrypted message found after 70 years:
British man finds carrier pigeon skeleton in his fireplace with unbreakable secret code
uu naadah chin amarhan 2 laa dain duusahaar gadaad ruu garch amidariya bi cham hairtai gesen bna.
2012-11-25