Шинэ төмөр зам төсөлд 1 тэрбум ам.доллар зарцуулах нь

img

Шинэчлэлийн Засгийн газар нь нийт таван тэрбум ам.долларын бондын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Монгол Улсын Засгийн газрын дунд хугацааны бондын хөтөлбөрийн хүрээнд гаргах 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг нь Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн байна. Эхний ээлжинд гаргах 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг худалдан авах саналаа “Merril lynch”, “Deutsche bank”, “HSBC”, “JP Morgan”, “TDB Capital” хөрөнгө оруулалтын банкууд илэрхийлсэн гэнэ.   Эдгээр банкуудын төлөөлөлтэй  Эдийн засгийн хөгжлийн яамны бонд хариуцсан ажлын хэсгийнхэн  уулзаж эхэлсэн байна. Ийм их мөнгөний бонд гаргаж юунд санхүүжүүлэхийг иргэд сонирхож буй. Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд 1100 километр төмөр зам барихаар С.Батболдын Засгийн газрын үед шийдэгдсэн ч санхүүжилтийг шийдээгүй. Хөтөлбөрийн эхний хэсэг болох  1.5 тэрум ам.долларын бондын нэг тэрбум орчмыг нь  “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлж,төлөвлөсөн төмөр замаа 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж. Үлдснийг нь   Засгийн газрын өмнө гаргасан бондыг төлбөрийг хийх талаар ярилцаж байгаа юм байна. Засгийн газрын заим гишүүд энэ таван тэрбум ам.долларын бондыг өр зээл төлөхөд биш үр ашгаа өгөх, улс орны хөгжилд дэмтэй томоохон бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Ямартай ч эхний ээлжинд төмар замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар санал нэгдээд байна. Ц.Баяр Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bn:
ene yamar ch ur ashiggui tumur zam shuu, mongol orniig dampuuruulah zam bgaa, orosoor damjij 5 dahin hol gazar nuurs zunu gej yuu bhav deee.
2012-11-26
;:
tumur zam hugjil awchirna sain ajillaarai
2012-11-25