
Эхнэрийн урхи киноны гол дүрийн жүжигчин Жанг Со Хи саяхан Солонгосын MBC телевизийн ток шоунд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой хамт үдийн цай ууснаа ярьжээ.
Гэтэл үүнийхээ дараа буюу өчигдөр Солонгосын өдөр тутмын 24 цагийн мэдээллийн 2 дахь том суваг болох “YTN”-ийн “ISSUE AND PEOPLE” нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө тоглосон "Эхнэрийн урхи" драм Монголд гарсны дараа түүнийг шүтэн бишрэгч Монгол залуус их болсон талаар ярьжээ. Түүнчлэн энэхүү драмаа Монгол улсад гарсны дараахан Монголд зочлон очиход Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хүндэтгэн хүлээн авч уулзан хамтдаа цай уусан хэмээн ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ