Л.Болд гадаад, дотооодын иргэдтэй шууд холбогдоно

img

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх зорилготой тусгай дугаар ажилуулаад удаагүй байгаа. 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын энэхүү шуурхай утсаар ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах аж.   Тэгвэл дотоод, гадаадын иргэд, байгууллагыг ГХЯ-ны удирдлагатай шууд холбогдох боломж олгохоор Улаанбаатарын цагаар 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны 08.00 - 09.30 цагийн хооронд дээрх дугаарын шуурхай утсаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой шууд холбогдох боломжтой болжээ. Гадаад, дотоодын иргэд энэ үеэр тус яамтай холбоотой мэдээ мэдээлэл, өөрийн санал хүсэлтээ илэрхиийлж болно. Мөн энэ цагт ГХЯ-ны Фэйсбүүк, Твиттерээр гадаад, дотоодын иргэдийн мэдээ, мэдээллийг хүлээн авах юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk ene hujaatai yugaa yaridag yum be?
2012-11-26
Chi oilgodoo,ene tsagt GXYamnii Said ooroo oroltsokh yum!,,
2012-11-26
Unen erguu teneg INFO:
Shal teneg um bichihiin 8 - 9.30 iin hoorond 1.5 tsagt hen sanal bodloo helj amjihiin. Iim erguu um bichihee bolivol taarahiin. 24 tsagiin ajillagaatai gechiheed 1.5 tsag avdag sanal huselt gej yu baidag bainaa!
2012-11-26
Chi oilgodoo,ene tsagt GXYamnii Said ooroo oroltsokh yum!,,