Орост цалинг долоо хоног бүр олгож байхыг хүсч байна

img

Оросын Либерал-ардчилсан намын бүлэг цалинг долоо хоног бүр тавьж байх тухай хуулийн төслийг улсын думд саяхан оруулсан байна.  Энэ баримт бичгээс үзвэл, ажилтны хүссэнээр цалинг долоо хоног бүролгож байх ажээ. Цалинг долоо хоног бүр олгох нь цалингийн хоорондох зайг  ойртуулж, улмаар хөдөлмөрийн  үр дүн болон түүний хөлсний цаг хугацааны зөрүүг багасгаж, ингэснээр  ажилтнуудын хувьд баталгаа үлэмж дээшилнэ гэж депутатууд үзэж байна. Энэ хуулийн төслийг батлах  нь  цалинг дутуу олгохтой илүү үр нөлөөтэй тэмцэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж Либерал-ардчилсан нам онцлон  тэмдэглэж байна. Шинэ хуулийн төслийг ҮЭ-ийн байгууллагууд нэгэнт сайшаажээ. Түүнийг батлавал, татварын болон банкны салбарт зохион байгуулалт-техникийн арга хэмжээ авах юм байна.  Нийтлэгдсэнээс хойш гурван сарын дараа хууль хүчин төгөлдөр болж болох юм. 2009 оны хямралаас хойш  цалингийн дутуу аажимаар буурах болсоныг дурдах байна.  Гэвч  2011 оны сүүлчээр цалин саатах явдал дахин гарах болжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Манай УИХ гишүүд болон холбогдох эрх бүхий хүмүүс энэ цалингийн бодлогыг судалж, өөрийн оронд хэрэгжүүлэх үндэс суурийг тавих хэрэгтэй
2012-11-26
oyu:
Angli shig boloh yum bna daa tend 7 honogoor tsalin ugdug ih zuger sanagddag yum yadj mungugui bollo geed hunees zeeleh gej guihgui.
2012-11-25