Чехийн гоо бүсгүй Тереза Файксова 2012 оны манай гаригийн Мисс болов
Чех улсын шаргал үст гоо бүсгүй Тереза Файксова өчигдөр Манил хотод 2012 оны манай гаригийн мисс болов.
Тереза Файксова 23 настай.179 сантиметр өндөр. Бүсгүй Иванчиц гэдэг жижигхэн хотын спортын лицей төгссөн бөгөөд энд волейболын багт тоглож байжээ. Одоо тэр Брно хотод аж төрж байгаа юм.
Чех бүсгүйчүүд Гаригийн миссын тэмцээнд түрүүнд нь оролцож байсан ч, наймдугаар байраас дээш гарч байгаагүй ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ