
Франс пресс агентлаг гал эсэргүүцэх албаны төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, Бангладешийн нийслэлийн ойролцоохи оёдлын үйлдвэрт ням гаригт шилжих шөнө гарсан түймэрт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 121-т хүрээд байгааг мэдээлж байна.
Есөн хүн амь үрэгдсэн тухай түрүүнд нь мэдээлж байжээ.
Аж үйлдвэрийн Ашулия районы оёдлын үйлдвэрийн есөн давхар байшингийн нэгдүгээр давхарт бямба гаригийн орой түймэр гарсан байна. Гал агшин зуур байшинг бүхэлд нь хамарсан учир, хүмүүс галаас аврагдах гэхдээ цонхоор үсрэхээс өөр аргагүй болжээ. Гал сөнөөгчдөд галыг бүрэн унтараахад бараг таван цаг шаардагдсан байна.
Бангладешийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, энэхүү эмгэнэлт явдалд амь насаараа хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй ажээ. Гал гарсан шалтгаан одоо болтол тодорхойгүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ