ДХЯ-ны тусгай хорооны захирагч өөрийн албыг нууц бизнес болгожээ

img

Оросын ДХЯ-ны  хамгаалалтын тусгай зориулалтын төвийн тусгай  хороо  хувь хүмүүст хууль бусаар үйлчилж байжээ. “Коммерсантъ” сонинд бичсэнээр,  тусгай хорооны захирагч хурандаа Владимир Волосников  ДХЯ-ны техник хэрэгслийг түшиглүүлэн хамгаалалтын нууц бизнес хэрэг дээрээ зохион байгуулж байсныг албан тушаалын шалтгалт харуулсан байна. “Албаны тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг гурав дахь этгээдүүдэд олгож байгаа” гэмт бүлэг ДХЯ-нд ажиллаж байгаа тухай шуурхай мэдээ тус яамны өөрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт арваннэгдүгээр сард иржээ. ДХЯ, Оросын мөрдөн байцаах хороо, ипрокурорын газрын объектуудыг хамгаалах ажил хариуцсан тусгай хорооны ажилтнууд энэ үйл ажиллагааг зохицуулж байсан байна. Ажлын цагаар цагдаа нар чинээлэг бизнесчдийн машиныг албаны машинаар дагалдан явж байсан нь шалгалтаар нотлогджээ. Гэмт этгээдүүдийг баривчилах ажиллагааг саяхан явуулсан байна. Оросын ДХЯ-ны  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тусгай зориулалтын төвийн онцгой даалгаварт ахлах байцаагч дэд хурандаа Владимир Белятког хувиараа үйлдвэрлэл эрхлэгчээс мөнгө авч байхад нь саатуулжээ. Үүний дараа гурван хүнийг үйл дээр нь саатуулсан байна. Волосниковын итгэмжит хүн Трутког захирагчдаа 40 мянган рубль өгч байхад нь мөн саатуулжээ.  ДХЯ-ны тэргүүн Владимир Колокольцев  хурандааг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргажээ. Цагдаа нарын гэмт үйл ажиллагааны тухай материалыг Оросын мөрдөн байцаах хороонд шилжүүлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai mongoliin cagdaa nar hyyliinhan ch gesen adilhan baigaa daa. prokyroriin baigyyllaga / dorligjav/ anhaarah heregtei
2012-11-26