Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-09.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газрын тогтоолын дагуу тэмцээн уралдаанд амжилт гаргасан баг тамирчдад олгодог мөнгөн шагналыг гардуулан өгнө. -09.00 цагт ”Оюутны зээл тусламж, санхүүжилтийг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Багшийн хөгжлийн ордонд эхэллээ. -09.00 цагт ”Рамада” зочид буудлын 4 давхарт ”Олон улсын тээвэр логистик” сэдэвт уулзалт эхэлж байна. -10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хурлаар 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ , барилга байгууламжийн жагсаалт, Нийслэлийн 2013 оны төсвийн тухай, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтын тухай, нийслэлийн Аудитын газрын тайлан, Сэлбэ голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтанд авах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. -11.00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордны хуралдааны Г танхимд мэдээлэл хийнэ. - 11.30 цагт ШӨХТГ Тайваны Шударга худалдааны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн бага хурлаас Монголын "Өрсөлдөөний тухай хуульд дүн шинжилгээ" хийсэнээс хойш дэлхий нийтээрээ Монголын Өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй ажиглаж байгаа бөгөөд ирэх 12 сард Олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ үйл явдал болон мэргэжилтнүүдтэй мэргэшил дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гэх мэтээр олон чиглэлээр хамтран ажиллах гэж байна. -12.00 цагаас Тусгаар тогтолоо тунхаглаж, БНМАУ-ыг байгуулсны 88 жилийн ойн баярыг тохиолдуулан жанжин Схбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. - 12.00 цагт Төрийн түүхийн музейд ”Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. -12 цагт Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын өргөн чөлөөнд Чингүнжавын хөшөө дурсгалын цогцолборын нээх ёслол болно /25р эмийн сангаас дээш өгсөх зам дагуу Петровисийн ШТС-ийн хажууд/ - 14.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нийслэлийн алслагдсан сургууль болох яармагын 118-р сургуульд 7н төрлийн хөгжмийн зэмсэг хүлээлгэн өгнө. -Монгол ньюс мэдээлллийн төвд 11.00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт “IMBM motion” ХХК-иас АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас баталсан стандартын дагуу хөлдөөсөн пицца Монголд анхдагчаар үйлдвэрлэж эхэлжээ. Тус компанийн америк технологичид хөлдөөсөн пиццаны олон давуу талыг танилцуулахаар сэтгүүлчдийг урьж байна. 13.00 цагт Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагууд хамтарч “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог шинэчлэлт” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-26