"Эмошн" тайзан дээр эргэн ирсэн нь
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай охидын ууган хамтлагийн нэг “Sweetymotion”-ы 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэж өнгөрөгч баасан, бямба гаригт “АСА” циркийг доргиолоо. “Sweetymotion”-ы тоглолтод үлээвэр найрал хөгжим, амьд хөгжмийн хамтлаг оролцож, хуучны хит дуунуудаа шинэчилсэн найруулгаар хүргэж, фенүүддээ бэлэг барьсан юм.
Харин ойн баярын тоглолтын хамгийн том сюрпириз нь тус хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтаж байсан дуучин Т.Солонго, С.Сэрчмаа нар байв. Мөн энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Sweetymotion”-ы ууган гишүүн Т.Солонгод Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм.









П.Наран
Гэрэл зургийг: Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ