"Монгол Даатгал" ХХК-ийн 78 жилийн ойн арга хэмжээ УДБЭТ-т сүр дуулиантай боллоо
“Монгол Даатгал” ХХК нь жил бүрийн 11-р сарын 24-ны өдөр буюу “Монгол Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны тэмдэглэлт ойгоо харилцагч даатгуулагчидтайгаа хамтран тэмдэглэж өнгөрүүлдэг билээ.
Энэ жил буюу 78 жилийн ойн баяраа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт нэгэн үдшийг сонгодог урлагийн орчинд тэмдэглэн өнгүүллээ. 142 жилийн турш дэлхий дахинаа бишрэн магтагдсаар ирсэн дөрвөн хоолойн хүчирхэг найрал дууны хоёр хамтлаг, дөрвөн гоцлол дуучин, симфони найрал хөгжимд зориулсан Ж.Вердийн “Реквием” бүтээлийг “Монгол Даатгал” ХХК-ийн харилцагчийн өдөрлөг 2012-т зориулан АНУ-ын Стэнфордын их сургуулийн Оркестр судлалын захирал Жиндон Кай эрхмийг удирдаачаар тус өдөрлөгт зориулж урин удирдуулсан юм.
Мөн Арт Деко галерейн уран зургийн үзэсгэлэнг толилууллаа. Даатгалын салбартаа байнгад тэргүүлэгч байсаар ирсэн “Монгол Даатгал” ХХК нь 78 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа явуулан даатгуулагч харилагчдынхаа итгэлийг алдалгүй ажиллаж байгаа билээ.
www.facebook.com/mongoldaatgal











СЭТГЭГДЭЛ БИЧИХ