Сонгуулийн хороод муу дүн авав

img

Өнгөрсөн долоо хоногт манай улсад болж өнгөрсөн үйл явлуудаас онцлох сэдэв нь бид оршин суугаа газар нутгийнхаа төлөөллийг төрд сонгосон явдал байлаа. Ингээд уншигчдадаа энэхүү сонгууль хэрхэн болж өнгөрсөн хийгээд хэн юу гэж хэлсэн талаар тоймлон хүргэе.

Санал тоолох машин удаан "ажиллав"

 2012 оны Орон нутгийн сонгууль цаг хугацааны хувь онцлог байлаа. Өмнөх орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан явуулдаг байсан. Харин энэ удаагийн сонгууль өвлийн эхэн сард боллоо. Тиймээс ч зарим хэсэгт сонгогчдын ирц бүрдээгүй нь сонгууль болсон цаг хугацаатай холбоотой талаар хэлэх хүмүүс олон байна. Нөгөө талаар хамгийн чухал нь Орон нутгийн сонгуулийг санал хураалтыг автомат машинаар явуулсан юм. Уг нь АНУ-аас нийлүүлсэн санал тоолох машин саналын хуудас тоолох, тооллогын дүнг илгээх хоёрхон үйлдэлтэй.

Харамсалтай нь тэр дор нь автоматаар тоог нь гаргачихдаг электрон машин шөнөжин гараар тоолж дүнгээ гаргаж байсан үеийнхээ удаан ажилласан юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо энэ өдөр гурван удаа ирцийн талаар мэдээлэл өгсөн. Хамгийн сүүлд 21 цагт ирцийн мэдээлэл өгөөд СЕХ-ны дарга сураг алдрав. Ийнхүү СЕХ-ноос дүнгээ хэлэхгүй дүлэгнэж суух зуур МАН болон АН-ын зүгээс мэдээлэл хийсэн. Харин бусад намуудын тухайд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тухайлбал, ИЗНН-ын тухайд СЕХ-г мэдээлэл хийсний дараа өөрсдийн албан ёсны байр сууриа илэрхийлнэ гэсэн юм.

Н.Алтанхуяг: Манай нам ялалт байгууллаа

Сонгууль дуусангуут хамгийн түрүүнд АН-аас мэдээлэл хийсэн. Тус намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг " Намын ажиглагч нараас авсан мэдээллээр Орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгууллаа. Тодруулбал, 21 аймгаас 13-14 аймагт олонхи болоод байна. Харин нийслэлийн есөн дүүргээс Багахангай дүүргээс бусад дүүрэгт ялсан.  Хэдийгээр энэхүү мэдээлэл нь албан бус ч СЕХ-ны албан ёсны мэдээлэлтэй зөрөхгүй хэмээн мэдэгдсэн.

Ө.Энхтүвшин: СЕХ дүнг мэдээлэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна

АН-ыг мэдээлэл хийсний дараа МАН-аа өөрсдийн байр суурийг илэрхийлэв. "Намууд ажиглагч, штабын ажилтнуудаасаа авсан мэдээллээр МАН есөн аймаг, Багахангай, Багануур дүүрэгт яллаа. Энэ нь нэр дэвшсэн хүмүүсийн дүн бөгөөд намын жагсаалтын дүн хараахан гараагүй байна. Нийслэлийн хэмжээнд нийт 357 хэсгийн хороо байгаагийн 186-д нь ирц бүрдээгүй тул тухайн хороодын санал хураалт хүчингүй тооцогдохоор байгаа" хэмээн тус намын дарга Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Түүнээс гадна  СЕХ урьдчилсан мэдээлэл огт өгөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа хэмээн үзэж байгаагаа ч энэ үеэр хэлсэн юм.

Ч.Содномцэрэн: Сонгуулийн дүнг нэгтгэж байна

УИХ-ын сонгууль дуусахтай зэрэгцээд шахуу Н.Лувсанжав СЕХ-ны даргын албаа өгч түүний оронд Ч.Содномцэрэнг томилсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр Орон нутгийн сонгуулийг СЕХ хангалттай сайн зохион байгуулж чадсангүй. Тэрээр санал хураалт дуусч ирц, дүнгийн мэдээлэл 30 минутын дотор гарна гэж байсан ч албан ёсны мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Тиймээс "үл үзэгдэгч" болсон түүний эрэлд сэтгүүлчид гарав. Тэрээр орон нутгийн сонгуулийн дүнг хэзээ мэдээлэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад  "Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэгдсэн дүнг аймаг, дүүргийн Сонгуулийн хороо зарлах эрхтэй. Мөн дүнгээ тав хоногийн дотор гаргаж, тус тусын аймаг, сум дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. ИТХ хуралдаад дүнг баталгаажуулаад, үүний дараа СЕХ-нд ирүүлдэг. Сонгуулийн ерөнхий хорооны дүнг одоогоор нэгтгэгдэж байна" гэсэн юм.

УИХ-ын дахин сонгууль бас л бүрхэг

Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгууль болох байсан. Харин Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийн асуудал шүүхийн шатандаа явж байгаа учир хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Харин Баянзүрх дүүргийн дахин сонгууль болсон юм. Тодруулбал, тус дүүргээс УИХ-д нэр дэвшсэн Д.Арвин, Б.Батзориг нарын дахин санал хураалт явуулсан боловч мөн л СЕХ-ноос ямар нэгэн дүнг хэлсэнгүй. УИХ-ын тухай Сонгуулийн тухай хуульд дахин санал хураахад ирцийн талаар ямар нэгэн нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас ирцэд ямар нэгэн босго хувь тавихгүй. Тиймээс УИХ-д нэр дэвшсэн хоёр хүний санал хураалтын ирц бүрдэхгүй гэсэн асуудал үүсэхгүй хэмээн МАН-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан юм. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв гарагт тангараг өргөх гишүүдтэй хамт дээрх хоёр эрхмийн нэг нь тангараг өргөхөөр болж байх шиг байна.

Ирц хүрээгүй хэсгүүдэд дахин сонгууль болно

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол сонгуулийг хүчингүйд тооцож, энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулахаар заасан байгаа. Тэгэхээр ирц хүрээгүй хэсгүүдэд дахин санал хураалт явуулах нь нэгэнт тодорхой боллоо. Тэгэхээр ирц хүрээгүй хэсгүүдэд дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаж, СЕХ удахгүй товоо зарлах бизээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SEH boliyoo:
Iim hereggui mashiniig tiim undur uneer avch baihaar uursduu mashin hiie... aldah yum uu? asuudal garval hiisen kompanid hatuu hariutslaga tootsoyo... 8 terbum mash ih mungu shuu!!!
2012-11-27
Shudarga bai:
Odoo ene ajilaa hiij chadaagui nuhriig ogtsoruulah ni todorhoi....
2012-11-27
geg:
songuuliin yurunkhii khoroonii udirdlaguudiig solih yostoi!!
2012-11-26
sodnomtseren anhniihaa ajil der muu dun avlaa
2012-11-26
содномцэрэнд ямарч эрх мэдэл байхгүй шү дэ дээшээ харж ангайгаад сууж байгаа тэндээс ямар дохио ирнэ түүнийг л тоть шиг дамжуулах хүн
2012-11-26
Durgui xurch baina:
Хуульд заасан хувьд хүргэх гэж дахин сонгууль явуулсан юм биш үү? Ингэх байсан юм бол яагаад? яах гэж? дахин сонгууль явуулж мөнгө зарсан юм бэ?
2012-11-26
ХОТЫНХОН АН ДАНДАА ХУДЛАА АМАЛДАГ УЧИР ИТГЭХ ИТГЭЛ АЛДАЖ БАЙГАА УЧИР САНАЛАА ӨГӨХГҮЙ БАЙНА
2012-11-26
СОДНОМЦЭРЭН ДЭЭРЭЭС ТОМ АМЛАЛТ АВИЛГАЛ АВЧИХААД СОНГУУЛИЙН ДҮНГ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА
2012-11-26
Содномцэрэн намынхаа даалгавараар луйвар хийх гээд сонгуулийн дүнг мэдээлэхгүй удаж байгаа харагдаж байна уг нь энэ машин чинь 30 минутийн дотор мэдээлэх ёстой
2012-11-26
АН НАМ ЦААГУУРАА ЛУЙВАР ХИЙЖ БАЙГАА
2012-11-26
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-26
aimguudad irts hursen baihad ,hotod irts hureegui n MAN -n hiig baigaa ajil gedeg n todorhoi sh dee. ted UIH-n songoold yalagdsandaa horsoj iim ajil yavuulg baigaa yum. ene nam er n hend heregtei yum be. tatan buulaval zohino.
2012-11-26
Дүүргийн хэмжээнд ирц хүрсэн бол ирц хүрээгүй хэсгүүд дээр санал дахин хураагдахгүй. Харин дүүргийн хэмжээнд ирц хүрээгүй бол зөвхөн ирц хүрээгүй хэсгүүдэд дахин санал тоолдог юм. Дахин санал өгч ирц бүрдүүлэх маш хүнд дээ. Ер нь сонгуулийн урьдчилсан дүнг удаах нь муу үр дагавартай. Гарсаныг урьдчилсан байдлаар зарлах ёстой. Хуучин ИТХ уначихаад нэг сайхан хүлээж авах уу. Арга чарга бодно. Тиймээс СЕХ гардан зохион байгуулах хэрэгтэй. Содномцэрэн буруу ажиллаж байна.
2012-11-26
содномцэрэнд ямарч эрх мэдэл байхгүй шү дэ дээшээ харж ангайгаад сууж байгаа тэндээс ямар дохио ирнэ түүнийг л тоть шиг дамжуулах хүн
SS:
songuuliin yurunkhii khoroonii udirdlaguudiig solih yostoi!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-11-26