Юнителийн 15 дахь байрны эзэн төрсөн өдрөөрөө батламжаа гардан авлаа
Монголын мэдээлэл холбооны Юнител групп “5 байр хөтөлбөр III”-ийн 5 дахь байрны эзэндээ батламжийг нь гардуулан өглөө. Юнителийн 15 дахь буюу хамгийн сүүлийн байрны эзнийг тодруулах шууд нэвтрүүлэгт аз, од нь гийж, орон сууцтай болсон өмнөх байрны эзэд болон ТВ Коктейль хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, отгон байрны эзнийг тодруулснаараа онцлог болсон юм. Иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан шинэ байрны эзнээр 37 настай Бямбасүрэнгийн Сайнцогт тодоржээ. Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрвүүлээ амьдардаг тэрээр 37 насныхаа төрсөн өдрөөр буюу өчигдөр Юнител группийн хамт олноос байрныхаа батламжийг гардан авлаа. Хорвоод мэндэлсэн баярт өдрөө хэзээ ч мартагдашгүй хамгийн нандин бэлгийг авсандаа ихэд баяртай байсан юм.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “5 байр хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж, Монголын 15 өрхийг цоо шинэхэн орон сууцтай болгосон Юнител групп бусад хэрэглэгчиддээ боломж олгож, шууд нэвтрүүлэг бүртээ Ascend Y, Motorola Droid Razr, Samsung Note, Samsung Galaxy S3 гар утасны эздийг ч давхар тодруулдаг. Энэ уламжлалын дагуу Юнителийн 4 хэрэглэгч хамгийн сүүлийн ухаалаг гар утасны эзэн болсон юм.
Ийнхүү Юнител групп Монгол өрх, Монгол хэрэглэгчдийнхээ амьдралд ахуйд бодитой хөрөнгө оруулалт хийж, 15 өрх буюу нэг орц айлыг байртай болголоо. Цаашдаа ч Юнител группийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон олон шинэ ажлуудыг хийсээр байх болно.













СЭТГЭГДЭЛ БИЧИХ