12-р сарын турш буюу 31 өдөр 31 бэлэг аваарай
Шинэ он хаяанд иржээ. Их дэлгүүрийн өмнөх талбайд томоос том сүлд мод, өнгө өнгийн гоёлоо зүүн, улам ч дэгжин, улам ч тод гэрэлтэн сүндэрлэж, үйлчилгээний төвүүд ч нүд гялбам цасан ширхэг, мөнх ногоон гацуураа засжээ. Монголын мэдээлэл холбооны Юнител групп ч хэрэглэгчиддээ зориулан бөөн бөөн бэлгээ задалж, их хотдоо шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж эхэллээ.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах, аав, ээж, амраг хайрт, өхөөрдөм бяцхан үрсээ баярлуулж, ирэх цагийг элгэн саднаараа энх тунх угтахыг бэлгэдэх шинэ жилийн баярыг Монголчууд төдийгүй дэлхийн бүх л улс орнууд хүндэтгэн, сарын өмнөөс бэлтгэлээ юугаан базааж эхлэдэг билээ. Энэ уламжлалын дагуу Юнител групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан 10.000 төгрөгийн үнэтэй бэлгийн картаа худалдаанд гаргалаа. Энэхүү картын онцлог нь дансандаа 5000 нэгжтэйгээс гадна 12-р сарын 1-ээс 12-р сарын 31-ыг дуустал 31 хоногийн турш 31 ширхэг бэлэг авах юм. Гацуур модны хэлбэртэй тус бэлгийн картан дээр 1-31 хүртэл дугаарласан тоо байгаа бөгөөд хэрэглэгчид 12-р сарын турш яг тухайн өдрийнхөө тоог картнаас хусаж, бэлгээ авах юм. Нэгжийн карт, нэмэлт үйлчилгээ, дата багц, хамгийн сүүлийн үеийн Iphone5, Samsung Note, Samsung S3, Ascend Y гар утас зэрэг нийт 961,000 нэр төрлийн бэлэгнээс Юнителийн хэрэглэгчид аз, хийморио үзэн, сонгон авна.
Та хайртай дотны хүнээ 1 ӨДӨР биш 1 САР-ын турш баярлуулж, ухаалаг гар утас, нэгж, нэмэлт үйлчилгээ, шинэ дугаар зэрэг үнэлж баршгүй хамгийн тансаг, хамгийн үнэ цэнэтэй бэлэг өгөхийг хүсвэл Юнителийн шинэ жилийн бэлгийн картыг сонгоорой. Таны сонголт мэргэн байж, дотны хүмүүстээ хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Шинэ оны баярын мэнд хүргэе!!!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ