Тусгаар тогтнол

img

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Индэр улаан галын цац бадман дєлєн дээр Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр Есєн голын цан хєєрєх царман дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би. Дэндэвийн Пvрэвдорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soliotoi sosorbaram ta 2 yag ijilxen yum bna choinomoo ch sain medexgyi bj,ene nairaglal chin ter choinomoos umnu garsan nairaglal daa
2012-11-26
syld:
chi bitgii ergyyteed bai ter soxor bogd chin 1915 ond shorond orood tusgaar togtnol bish abtonomit erx ni ygyi bolson yum,jinxene orig usgaar togtnol bol 1921 11-26 blaa..dendyy saixan shyy enenii yrgeljlel ni 1961 ond nyb-d gishyyneer elssen yabdal..xyzyygyi xyn xujaa baabariin tyyxiig ygyisgesen muuxai zyiliig odoo bolimoor bna shyy
2012-11-26
КККККККККК:
1911 онд тусгаар тогтоносон юм бол 15 онд яагаад автономит болоод 19 онд гаминд эзлэгдэн будаа болчихвоо? 11 оны тусгаар тогтонол биш ээ? малаа
2012-11-26
Аван наймтай амрагийн дороос тулах мөөмөн дээр гэдэг нь хаашаа алга болчих воо?
2012-11-26
Choinomoos jaahan husstsiim bainaa kkk Ardiin uran zohiolch surenjav guain Bi haana turuu ve bas Choinomiinh
2012-11-26
soliotoi sosorbaram ta 2 yag ijilxen yum bna choinomoo ch sain medexgyi bj,ene nairaglal chin ter choinomoos umnu garsan nairaglal daa
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-26
Тусгаар улс болж өөр улсын дарлалаас салсан нь Монголын хувьд 1911 он байх гэж бий боддог. Энэ шүлэг тэр цаг үед зориулагдсан сайхан шүлэг байна.
2012-11-26
syld:
chi bitgii ergyyteed bai ter soxor bogd chin 1915 ond shorond orood tusgaar togtnol bish abtonomit erx ni ygyi bolson yum,jinxene orig usgaar togtnol bol 1921 11-26 blaa..dendyy saixan shyy enenii yrgeljlel ni 1961 ond nyb-d gishyyneer elssen yabdal..xyzyygyi xyn xujaa baabariin tyyxiig ygyisgesen muuxai zyiliig odoo bolimoor bna shyy
КККККККККК:
1911 онд тусгаар тогтоносон юм бол 15 онд яагаад автономит болоод 19 онд гаминд эзлэгдэн будаа болчихвоо? 11 оны тусгаар тогтонол биш ээ? малаа
111:
bayarlalaa shuud.mn iiheen, news.mn shig neg taliig barij tenegtehgui baigaad chin, unuudur bol bid bugdiin bayar, tiimee buh Mglchuuddaa bayariin haluun mendiig hurgeye~
2012-11-26