Сирийн иргэний дайн улам хурцадлаа

img

Ням гаригт Сирийн нийслэл Дамаск хотын захад болсон мөргөлдөөний үеэр найман хүүхэд, 50 гаруй хүн амиа алдаж 12 хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн болохыг тус улсын албаны эх сурвалж мэдээлснийг CNN агентлаг уламжилж байна. Харин Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадаас амиа алдсан хүүхдүүдийн эцэг эх яагаад хүүхдүүд дайны хөлд өртөв хэмээн асууж,  ямар  нөхцөлд амьдарч байгааг харж байна уу хэмээн хашхиран уйлжээ. Энэхүү зүрх зүсэм дүр зургийн бичлэгийг хийн нийгмийн сүлжээний сайтуудад тавьсан нь олон хүнд дарангуйлагчийн талаархи тааруухан бодлыг улам хүчтэй болгоход нөлөөлжээ. Энэ бичлэгт нас барсан хүүхдүүдийн цогцос болон, хүүхдүүдийн цогцсыг хэрхэн хаа хамаагүй чирч гулдчиж хүний ёсноос дор үйлдэл гаргаж байгааг харуулжээ. Мөн тэдгээр хүүхдүүдийн өрөвдөлтэй цогцсыг хараад жуумалзан инээж буй том хүмүүсийг ч мөн харуулав. Эдгээр бичлэгүүдэд тавигдсан сэтгэгдлүүд Башар аль-Асадын эсрэг, түүнийг янз бүрээр доромжлон ерөнхийлөгчийн суудалд хэрхэвч таарахгүй хэмээн дайрсан үгс байв. Сирийн иргэний дайн эхэлснээс хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 40 мянган гаруй хүний амь нас эрсдэж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх хамгийн их  зөрчигдөж байгаа билээ. Түүнчлэн энэ хугацаанд 380 мянган гаруй Сирийн иргэд Турк, Ливан, болон бусад орнууд руу дүрвэн гарсан байна. Мэдээж хэрэг дүрвэгсэд амьдрах  нөхцөлийн хувьд ч хэцүүхэн байгаа нь ойлгомжтой.  НҮБ-аас энэ тухайд санаа тавин ажил  хэрэг зохион байгуулж байгаа хэдий ч  төдийлөн нааштай үр дүнд хүрч чадахгүй хэвээр байгаа. Хэдийгээр бүрэн зогсоогүй ч сүүлийн өдрүүдэд харьцангуй намжмал байдалтай байсан Сирийн дотоод зөрчилдөөн ийнхүү дахин хурцдах шинжтэй болсныг олон улсын шинжээчид хэлж байна. Засгийн газрын цэргийн бааз болон, сөрөг хүчнийхний аль аль нь цэрэг зэвсгийн хүчээ улам зузаатгасаар байна. Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Муу лалууд:
Лалын шашинтай улс орнууд иргэний дайнтай болох юм болдгоороо болж байна. Муу өмхий лалын шашинтангууд хоорондоо алалцаж л байг. Энэ цэнхэр гариг дээр маань байдаг адгийн юмнууд цөөрч л байвал сайн. Бие бинээ сайн устгаад байцгаа лалын хог шааруудаа.
2012-11-26