
Малайзийн Куала-Лумпур хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Одоо рапид, блиц төрөл нь болж байгаа юм.
Насанд хүрэгчдийн Азийн аваргын тэмцээнд Азид битгий хэл дэлхийд гайхуулдаг Казахстан, Узбекистан, Хятад, Малайз зэрэг найман орны даамчид оюун, билгээ сорив.
Манайхан жинхэнэ гайхамшгийг үзүүлж ОУМ Г.Ганжаргал түрүүлж, Их мастер Д.Эрдэнэбилэг удаалан, ОУМ, даамын блиц төрлийн дэлхийн аварга О.Түвшинболд гуравт оржээ.
Бусад төрөлд ч манайхан өнгөлөх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ