Скай Резорт цанын бааз нээлтээ хийлээ

img

Үндэсний бүтээн байгуулалт Скай Резорт цанын бааз 2012-2013 оны  цанын улирлынхаа нээлтийг 11 сарын 24-ний өдөр хийлээ. Энэ жил цанын баазын хамт олон хиймэл цасаа 10 –р сарын сүүлийн долоо хоногоос хийж эхэлсэн ба одоогоор Сургалтын зам, Анхан шатны Нүхт, Тэнгэрийн замууд, болон дунд шатны Зайсангийн замуудаа эхний ээлжинд бэлэн болгоод  үйлчүүлэгчдэдээ үүд хаалгаа нээгээд байна. Шинэ бүтээгдэхүүн урамшууллаас гадна Пүрэв гарагт Оюутны өдөр мөн Төрсөн өдрөөрөө үнэгүй гулгах, хамт яваа хүмүүсээ 10%  хөнгөлөлттэй гулгуулах, Баасан гараг бүр үйлчлүүлэгч залуусдаа эрүүл идэвхтэй амралтыг уриалан шөнийн гулгалт хийх цагийг сунган 22 цаг хүртэл ажилладаг болсон байна. Цанын улирлын нээлтийн 20% -ын хямдралыг 12 сарын 1-ны өдөр хүртэл зарлажээ. Та дэлгэрэнгүй мэдээллийг  www.facebook.com/skyresortllc  хуудасруу орж үзэх боломжой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

h:
Ug ni ih saihan ajil ehelsen yumaldaa odoo daana ch mani met ni ochij gulgahaas es yum bolchihson baina lee heden bayan nuhduuded uilchildeg gazar bolson baina lee shuu nuhduud mini bi l lab uniig ni diilehgui yum baina lee BAYACHUUD HOORONDOO NEG NEGNEESEE DEER GARAH geed mayagnii shounii gazar geh uu dee ....
2012-11-26