Жон Браунинг энэ өдөр таалал төгсжээ
Америкийн шинийг санаачлагч, өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн автомат зэвсгийн загваруудыг зохион бүтээгч Жон Браунинг 1926 оны арваннэгдүгээр сарын 26-нд нас баржээ (1855 онд төрсөн).
Анхныхаа бууг 13 настайдаа эцгийнхээ үйлдвэрт хийсэн байна.
1879 онд нэг амтай буундаа анх удаа патент авчээ. Цуврал автомат гар буу, гар, суурьтай болон том калибрын пулемёт бүтээж, эдгээр нь 1912 оноос 1950 иад оны сүүлч хүртэл америкийн армийн зэвсэглэлд байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ