ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сагсан бөмбөгчдийг хүлээж авч уулзлаа

img

Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд Н.Түмэнжаргал, БТСБХГазрын дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр МСБХолбооны ЕНБДарга Б.Дашдорж Ази тивийн Оюутны аварга шалгаруулах IV тэмцээнд 3-р байранд орсон шигшээ багийн албаны дарга П.Ганбат, ерөнхий дасгалжуулагч Ш.Сэдбазар, дасгалжуулагч Д.Пүрэвдорж, багийн тоглогчид болох О.Сэргэлэн, А.Энхтүвшин, Б.Батжавхлан, А.Бямбадорж, Э.Цэрэнбаатар, Т.Санчир, Б.Билгүүн, Г.Цэнгүүнбаяр, Т.Билгүүн, Ц.Азбаяр, Д.Дэлгэрням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багийн амжилт, багийн спортоор хичээллэхэд тулгардаг асуудлуудын талаар тамирчид албаны хүмүүстэй ажил хэрэгч яриа өрнүүллээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МСБХолбооны ЕНБДарга Б.Дашдорж, ерөнхий дасгалжуулагч Ш.Сэдбазар, дасгалжуулагч Д.Пүрэвдорж нарыг Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ээр шагнав. Уулзалтын үеэр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ багийн спорт тэр дундаа сагсан бөмбөг, волейбол, гандбол, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо. Мөн эдгээр багийн спортын төрлүүдийн санхүүгийн асуудал дээр яамны зүгээс бодлогын хувьд дэмжиж ажиллана. Аливаа тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж хилийн чанадад явж өрсөлдөж байгаа тамирчдыг ажлаас нь чөлөөлөхдөө цалинтай чөлөө олгуулах тушаалыг байгууллагын зүгээс хэр биелүүлж байгаа биелэлтийг шалгаж үүнийг биелүүлэх тушаалыг байгууллагуудад хүргүүлж 100 хувь хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгнө гэв. Ингэснээр тамирчид ар тал руугаа ажилдаа санаа зовохгүйгээр цалинтай чөлөө авч бэлтгэлээ базааснаар бүрэн дүүрэн амжилт гаргах үндэс суурь болох юм. Мөн Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл спортын барилга байгууламжыг нарийвчлана. Спортын бэлтгэл сургуулилтын болон багийн спортынхны заал талбайг барьж байгуулах дээр голлон ажиллана гэж дуулгалаа. 2013 оны спортын салбарт зарцуулагдах төсөв аль хэдийнээ батлагдаад бэлэн болчихсон. Харин 2014 оны төсөвт багийн спорт дээр юу юу тусгахыг одооноос төлөвлөх, мөн сагсан бөмбөг, гандбол, хөлбөмбөг, волейбол зэрэг төрлүүдийн спортын холбоодын удирдлага санал бодлоо хэлж нарийвчилсан тооцоо гаргах ёстойг ч хэлж байлаа. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюунгэрэл сайдаа өнөөдөр Монголд усан бассёин хэрэгтэй юу Музейн барилга хэрэгтэй юу. Бүх музейн барилга чинь нурж унахад бараг бэлэн болсон байна ш дээ тэгэхэд та 2013 оны төсөвт баахан усанм бассёин барин гээд оруулчихсан байхын
2012-11-27