Улаанбаатарт 27 градус хүйтэн

img

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Цас бударч, салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 25-27 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн Улаанбаатарт 28 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулахрхаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ