
“Засгийн газрын тухай хууль”-ийн 24.2, Засгийн газрын 2012 оны 9-р сарын 15-ны өдрийн 33, 2009 оны 326 дугаар тогтоол, Спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн өнөөдөр зарим там ирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл нийт 141.000.000 (нэг зуун дөчин нэгэн сая) төгрөгийн мөнгөн шагналыг өнөдөр гардуулан өглөө.
Биеийн тамир, спортын тухай хууль, Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу өнөөдөр зарим тамирчин болон тэдгээрийн дасгалжуулагч нарыг Засгийн газрын мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Улс тунхагласны 88 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр шинээр байгуулагдсан ССАЖЯ-наас анхны мөнгөн шагналаа гардуулсан нь энэ юм.
Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, аэробик гимнастикийн болон сирым бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин болон тэдний дасгалжуулагчдад 141 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэсэний дагуу гардуулан өглөө. Болгарын Софид болсон жудо бөхийн ДЦ-ын АШТ-ээс 70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Наранжаргал, Авсртийн Венад болсон жудо бөхийн дэлхийн цомын АШТ-ий 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх, Прагад болсон жудо бөхийн ДЦ-ын АШТ-ий 60 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн ОУХМ Ч.Болдбаатар, 81 кг-д хүрэл авсан О.Ууганбаатар, 100 кг-д мөнгөн медаль авсан Б.Тэмүүлэн, Варшавт болсон жудо бөхийн ДЦ-ын АШТ-ий 57 кг-д мөнгөн медаль авсан Д.Сумъяа болон тамирчдын дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олголоо. Харин зарим тамирчид Хятадын Чиндаод тэмцээнд оролцоод байгаа учраас тэд энэ арга хэмжээнд хараахан ирж чадаагүй юм.
Мөн Туркийн Изазид болсон шатрын өсвөрийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Э.Баасансүрэн, Ц.Лхагвасүрэн, хрэл медаль хүртсэн Г.Маралгуа, дасгалжуулагч Д.Шаравдорж, Х.Эрдэнэдорж, Ц.Батболд, Софид болсон Аэробек гимнастикийн ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэн Э.Галбадрах, А.Энхпүрэв, С.Ариунболд, Н.Алтан-Очир, Н.Сэргэлэн, Б.Батгэрэл, А.Мөнхтогоо, Я.Галмандах болон дасгалжуулагч Г.Ерөөлбат, БНСУ-ын бусанд болсон сирым бөхийн ДАШТ-ээс 130 кг-ийн жинд мөнгөн медаль авсан А.Давааням, 80 кг-д мөнгө авсан Н.Нямтуяа, 100-д мөнгө авсан Ч.Эрдэнэсайхан, багаараа хүрэл авсан Ш.Чинсанаа, О.Мөнхцэцэг, А.Давааням, Н.Нямтуяа, Ч.Эрдэнэсайхан, дасгалжуулагч Н.Мөнхжин нарт мөнгөн шагнал гардууллаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ