
Канадын Онтарио мужийн Питерсборо хотын оршин суугч сайн цалинтай шинэ ажил олж хийхэд өөрт нь туслах хүнд 25 мянган ам. доллар өгөхөөр амлав гэж эндхийн нэг сонинд бичжээ. Өөртэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин авч эхлэмэгц л шинэ ажлын байр эрж олоход тусласан хүнд шагналыг өгч эхлэнэ гэж 43 настай Жефф Крэйн амласан байна.
Крэйний хэлснээр, тэр банкны салбарт ажлын их туршлагатай, саяхан сэтгэл судлалын бакалавр болжээ. Түрүүнд нь тэр Сингапурт арван жил ажиллаж, дараа нь Торонто хотод IBM компанид ажилд орсон байна. 2009 онд халагдаж, цаашид суралцах болжээ.
Одоо канад эр төрөлх Питерсборо хотдоо аж төрж байгаа ч, өөрийн мэдлэг, ажлын туршлагад тохирох ажил олж хийж чадахгүй байгаа гэнэ. Тэр олон улсын зах зээлийн ажлын зарчмыг сайн мэддэг, гэхдээ одоо ийш тийш явах бодолгүй байгаа бөгөөд Их Торонто хотын хүрээнд шинэ ажил олж хийхээр төлөвлөж байна.
Крэйн ажлын тухай бараг ямар ч саналыг хүлээн авч, бүхий л сонирхолтой хувилбарыг баяртай нь аргагүй хэлэлцэхэд бэлэн байгаагаа онцлон дурджээ. Канадтай эртэй жишээ нь түүний сайтаар дамжуулан холбоо барьж болох гэнэ. 25 мянган долларын шагнал өгөх тухай саналаа сайтдаа дэлгэрэнгүй тайлбарлажээ.
25 мянган доллар бол хамгийн дээд шагнал, хэрвээ Крэйний цалин жилд 200 мянган доллараас илүү байх тохиолдолд энэ шагналыг өгөх ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ