МУГТ Б.Сэр-Од шилдэг гэдгээ дахин харууллаа

img

МУГТ Б-Сэр-Одгүйгээр Монголын хөнгөн атлетикийн марафон гүйлтийг төсөлөөхийн аргагүй. Эрэгтэйчүүдээс МУГТ Б.Сэр-Од, эмэгтэйчүүдээс ОУХМ Л.Отгонбаяр нар хилийн чанадад дэлхий дахинд Монгол улсынхаа нүүрийг тахалж талын Монголчууд хурдтай, тэсвэртэй, тэвчээртэй гэдгийг үргэлж баталсаар томоохон амжилтуудыг хослон үзүүлсээр байгаа. Тиймдээ ч энэ хоёр тамирчин маань Монгол улсын тамирчдаас анхлан “Лондон-2012” зуны олимпийн 30 дахь наадмын эрхийг өвөртөлж олимпийн наадамд улсаа төлөөлөн өрсөлдсөн. МУГТ Сэр-Одын аав Бат-Очир бас л шаггүй гүйгч байсан гэдэг. Тэрээр аавынхаа энэ л чадварыг өвлөж олон улсын тэр дундаа А зэрэглэлийн марафонд тэргүүлэгч гэдэгэ харуулж үргэлж дээгүүр байр эзэлсээр ирлээ. Чадварлаг, чансаатай тамирчны энэ бахархам амжилт түүний гэргий басхүү дасгалжуулагч О.Оюунтуяатай нь ч салшгүй холбоотой. Шилдэг марафонч залуу маань ч гэргийгээрээ бахархдаг мөн дасгалжуулагчтайгаа ч ар араасаа дараалласан амжилтаа холбодог. Энэ нь ч аргагүй юм. МУГТ Б.Сэр-Од Японы Осака хотод өчигдөр болсон “Осака марафон”-д түрүүлж 2 цаг 11 минут, 54 секундийн амжилт үзүүлж дээд амжилтыг тогтоожээ. Тэгвэл манай улсын тамирчны араас Японы марафонч Ясүюүки Накамура 2:15:39 цагийн амжилтаар удаалсан аж. Б.Сэр-Одын хувьд уралдааны сүүлийн 20 км-т бусад тамирчдаас хол тасарч, хурдаа сааж алдалгүй гүйсээр түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Румыны тамирчин Лидия Саймон 2:33:14 цагийн амжилтаар тэргүүлсэн байна. Японы Осакагийн марафоныг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулах болсон бол энэ жилийн уралдаанд дэлхийн 35 орны 28 мянга гаруй тамирчид хурд сорьсон ажээ. МУГТ Б.Сэр-Одын тухайд 2012 оны 2-р сард Японд болсон Бэфү Оита хотод болж өндөрлөсөн "Беппу-Оита майничи-61” олон улсын марафоноос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 35 км зайг 02.11.55 секундэд туулсан бол түүний өмнө Танзани улсын тамирчин Самсон Рамадхани 02.08.01 секундын амжилттайгаар барианд орсон билээ. Мөн Б.Сэр-Од энэ оны 4-р сарын 17-ны өдөр Их Британид болдог уламжлалт Брайтоны марафон 4-р байранд шалгарсан юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ны "Хүрэл зам" ангилалд багтах энэ холын зайн уралдаанд нийт 18 мянга гаруй гүйгч энэ жил оролцож хурд, хүчээ сорьсон. Манай тамирчин 2:13:01 секундын амжилтаар дөрөвдүгээр байр эзэлсэн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oogii:
A
2012-11-27
amjilt hvsie. ulam ilvv amjilt gargaj ard tvmnee bayarluulaarai.
2012-11-26