"Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт" үзэсгэлэнгийн нээлт болов
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын 30-нд тохионо. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” цуврал арга хэмжээ эхэлж, өнөөдөр “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд боллоо. Түүнчлэн “Засгийн газрын 100 хоног ба орон нутагт” сэдэвт сурталчилгааг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүйн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа олон нийтэд таниулах аж. Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхайн яамд тайлангаа танилцуулах бол мөн өдрийн 15 цагаас “11 11 төв”-д иргэд олон нийтийн санал хүсэлт, гомдол, талархлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн тухай тайлангийн нээлттэй арга хэмжээг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжлийн, Нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа таниулах бөгөөд “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” сэдэвт шууд нэвтрүүлгийг МҮОНТ-ээр зохион явуулахаар төлөвлөжээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ