Д.Арвингийн нэрийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт явагдсан дахин санал хураалтад оролцсон 44923 сонгогчийн буюу 43,1 хувийн санал авсан нэр дэвшигч Дашжамцын Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-д өргөн мэдүүллээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ