Энэтхэгчүүд ижил хүйстний эрхийг хамгаалахаар жагсав

img

Ням гаригт Энэтхэгийн ижил хүйстнүүд өөрсдийн эрхийг хамгаалахаар Шинэ Дели хотноо жагсаал хийж хуучинсаг нийгмийнхээ эсрэг дуу хоолойгоо илэрхийлэв. Жагсаалд оролцохоор хэдэн зуун ижил хүйстнүүд цугласан бөгөөд тэд 15 метрийн урт бүхий солонгын өнгө томоохон зарлалын хуудас барин засгийн газар болон бусад хүмүүст хандан тэднийг гадуурхахгүй байхыг уриалсан аж. Ижил хүйстнүүд нийгмээс гадуурхагдах үзэгдэл маш өндөр хувьтай байдаг. Ялангуяа сургууль, ажлын орчинд тэднийг гадуурхах, бэлгийн амьдралынх нь бэрхшээлтэй талуудыг үл хүндэтгэн харьцдаг. Тиймээс тэдгээр хүмүүс нийгмээс гадуурхагдаж эхэлдэг байна. Жагсаалд оролцогчид “Ижил хүйстнүүдэд ч бас хайр халамж хэрэгтэй”, “Бидэнд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн лоозонгуудыг барьж үндэсний бөмбөрөөрөө хөгжимдөж дуу дуулцгаажээ. Энэтхэг улс колоничлолын нийгэмд байх үеэсээ л ижил хүйстнүүдийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Харин 2009 оноос хойш шүүхийн шийдвэрийн дагуу ижил хүйстнүүдэд өндөр ял, шийтгэл оногдуулахаа хязгаарласан. 2009 оноос өмнө дээд шүүхээс ижил хүйстнүүдэд 10 жил  хүртэл ял оноож шийтгэдэг байсан. Жагсаал зохион байгуулагчдын хүсэж буй зүйл нь тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх явдал хэмээн тэд хэлжээ. Түүнчлэн  тэдэнд тулгараад байгаа асуудлуудыг хууль дүрмийн дагуу журамлаж өгвөл тэдний эрхийг хүндэлсэн хамгийн том алхам болно хэмээж буй. Ижил хүйстнүүд засгийн газар бидний  дуу хоолойг сонсож, бидэнд амьдрах илүү таатай орчин бүрдүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urna:
zovshooroood ogooochdeeee 1 amidrah nasandaa jargagldeeeee
2012-11-27