Мерилин Монрогийн төгсөлтийн зургийг худалдав

img

Холливудийн алдарт жүжигчин Мерилин Монрогийн төгсөлтийн фото зургийг Манчестэрийн дуудлага худалдааны танхимд худалдаалав. Түүний нэн ховорт тооцогдох гэрэл зургийн эх хувийг 1500 фунтаар худалдсан байна. Зургийн хэмжээ 20х10 см-ийн  хэмжээтэй хар зураг байсан аж. Энэхүү зургийг 1941 онд авхуулсан бөгөөд тэр үед Монро 15 настай байсан аж. Зургийг тухайн үеийн гэрэл зурагчин Ральф Валдо Эмэрсон авч байжээ. Жүжигчин Монро Лос-Анжелосын ахлах сургуульд сурч байсан гэнэ. Энэ жилийн зул сарын ил захидлыг Мерилин Монро болон Диана гүнжийн зурагтайгаар хэвлэж байгаа юм байна. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ