Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улс тунхагласны ойн барилдаанд 6 удаа түрүүлжээ

img

Бүгд найрамдах улсыг тунхагласны 88 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 14 цагт эхэллээ. Өнөөдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна. Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай болдог билээ. 1990 оноос хойших Улс тунхагласны өдрийн барилдааныг зохион байгуулж эхэлсэн бол 66 жилийн ойн барилдаанаас хойших их шөвөгт шалгарч барилдсан бөхчүүдийн нэрсийг хүргэж үзэгч та бүхэн, бөхийн хорхойтон, бөх сонирхогч түмэндээ хүргэж байна. Энэ жагсаалтыг МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатарын хувийн архиваас авснаар хүргэж байгаа юм. 1996 онд энэ барилдаан явагдаагүй байсан бол 2009 онд болох байсан Улс тунхагласны 85 жилийн ойд зориулсан барилдаан нь шувууны ханиаднаас шалтгаалан хорио цээр тогтоосны улмаас болоогүй билээ. 1990 40 Б.Бат-Эрдэнэ да.а М.Мөнгөн у.а Д.Баяраа у.з гоц мөргөсөн 1991 128 Ц.Баярсайхан у.з Х.Баянмөнх да.а Д.Баяраа у.з Ж.Чулуун у.н 1992 128 Б.Бат-Эрдэнэ да.а А.Сүхбат а.а Д.Баяраа у.з Р.Гансүх у.н 1993 128 Б.Бат-Эрдэнэ да.а О.Балжинням у.а Д.Баяраа у.з Д.Мөнх-Эрдэнэ у.а 1994 224 С.Хүрэлбаатар у.з П.Сүхбат у.з И.Доржсамбуу ц.а Ц.Баярсайхан у.з 1995 192 Д.Мөнх-Эрдэнэ у.з Д.Бумбаяр у.н гоц мөргөв Н.Мөнхжаргал у.н 1996 1997 128 Б.Бат-Эрдэнэ да.а Д.Мөнх-Эрдэнэ у.а А.Сүхбат а.а Б.Гантогтох у.з 1998 256 Б.Бат-Эрдэнэ да.а Б.Гантогтох у.з П.Сүхбат у.з Д.Мөнх-Эрдэнэ у.а 1999 128 Б.Бат-Эрдэнэ да.а Б.Гантогтох у.з О.Балжинням у.а Д.Эрдэнэбат у.з 2000 128 Д.Сумъяабазар у.з А.Сүхбат у.а Г.Өсөхбаяр у.з О.Одгэрэл у.н 2001 128 Д.Сумъяабазар у.з Г.Элбэг у.н О.Балжинням у.а Б.Гантогтох у.з 2002 128 А.Сүхбат у.ав И.Доржсамбуу у.з Д.Рагчаа у.н Ч.Батзориг у.з 2003 128 Г.Өсөхбаяр у.ав А.Сүхбат у.ав Б.Ганбат у.з Г.Элбэг у.н 2004 128 И.Доржсамбуу у.з Г.Өсөхбаяр у.ав Д.Сумъяабазар у.г Ц.Мягмарсүрэн у.х 2005 128 Г.Өсөхбаяр дал.а Б.Ганбат у.з Д.Рагчаа у.х Б.Гантогтох у.г 2006 128 Д.Азжаргал у.а Т.Мөнгөнцоож у.х Г.Өсөхбаяр дал.а Б.Бат-Эрдэнэ да.а 2007 128 Г.Өсөхбаяр дал ав Д.Рагчаа у.з М.Өсөхбаяр у.н Г.Элбэг у.х 2008 128 И.Доржсамбуу у.г Д.Ганхуяг у.а М.Баяржавхлан у.з Д.Рагчаа у.з 2010 128 Ч.Санжаадамба ц.а Ш.Тогтохбаяр у.н Х.Мөнхбаатар у.а Д.Баасандорж у.х 2011 256 Н.Ганбаатар у.г Э.Энхбат у.н Д.Ганхуяг у.а Ц.Содномдорж у.х нар шөвгийн дөрөвт тунаж үлдсэнээс Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж байжээ. Харин 2012 онд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байгаагаас хэн түрүүлэх бол гэдгийг бөх сонирхогчид, бөхийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж сууна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
ОНЖАВ ЮМ ҮЗЭЭГҮЙ ЮМ ШИГ ХЭТ ШУНААД НЭР ХҮНДЭЭ ЖААХАН АЛДСАН ДАА. ЗОГСОХ ҮЕДЭЭ ЗОГСОХГҮЙ. УЛС ТӨР Ч ГЭСЭН ХЭРЭГГҮЙ Л БАЙСАН ЮМ
2012-11-27