
Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговийн нутаг, Баянхонгорын өмнөд, Дундговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Шөнөдөө Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Архангай, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор цасан шуурга шуурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ