Хүчит бөхийн хоёрын даваа эхэллээ

img

Бүгд найрамдах улс тунхагласаны 88 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхчүүдийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Хүчит бөхийн барилдааны зүүн, баруун жигүүрийг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар манлайлан дэвэн дэвсээр гарч ирлээ. Улсын заан Б.Соронзонболд, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нар учраа бөхчүүдээ амлан барилдаж эхэллээ. Улсын өсөх идэр начин Э.Энхбат учраа бөхөө хамгийн түрүүнд даваад тугаа тойрлоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ