Та хэр их стресстдэг вэ?

img

Сүүлийн үед хүмүүс ялимгүй зүйлээс болж уурлаж, бухимдан стрессдэх нь их болсон. Тиймээс энэ байдлаас амархан гарах энгийн аргыг танд хэлж өгье. УГААЛГЫН ӨРӨӨНИЙХӨӨ ХӨШГИЙГ СОЛИОД ҮЗЭЭРЭЙ Ногоон болон цэнхэр өнгө нь хүнийг тайвшруулдаг ажээ. Хэрэв угаалгын өрөө тань элдэв хурц өнгийн зурагтай болон тод улаан, хар, бор, шар өнгийн хөшигтэй бол даруйхан хурааж аваад далд хийгээрэй. Харин оронд нь номин цэнхэр болон урсгал ногоон өнгийн хөшгөөр сольж өлгөөрэй. СЭТГЭЛ ТАВГҮЙ ҮЕДЭЭ ЯАРАН БҮҮ УНТ Та ямар нэг таагүй зүйлээс болоод унтаж чадахгүй байна уу. Тэгвэл аяга сүү уу эсвэл хөнгөн амтлаг зууш идээрэй. Ойр орчинд байгаа хүмүүстээ дахин 40 минут унтахгүй гэж хэлээд сэтгэлээ түр ч болов амраа. Зурагт үз, цонхоор хар, сонин унш. Угаалгын өрөөгөө цэвэрлэ, эсвэл юу ч хамаагүй хийгээрэй. Харин ажлынхаа тухай юу ч битгий бод. Ийм байдал шөнө дөлөөр болж байгаа бол ажлаасаа үүдсэн бэрхшээлээс болж өөрийгөө бүү зовоогоорой. БЯСАЛГАЛ ХИЙ Ид ачааллын үед бие тань нозоорон юу ч хийх сонирхолгүй болсон бол та ажлаа орхин 10 секунд орчим нүдээ аниад амьсгалаа зөв зохицуулан амраарай. Энэ үед хамраараа урт амьсгал авч амаараа удаан гаргана. Сэтгэл түгшээсэн бодлоо толгойноосоо арчин хаяарай. ХЭН НЭГЭНД БҮҮ ГОМДОЛЛО Яг одоо өөрийн чинь талаар таагүй хэлснийг хэн нэгнээс сонсоод уур чинь хүрч эхэлсэн бол тайвшир. Сонсох нэг хэрэг. Харин муу хэлсний эсрэг сайн үйл бүтээхийн тулд алдаа гаргасан эсэхдээ дүгнэлт хийн алдандаа суралц. Дахин алдаа гаргаа¬гүй цагт хэн таныг муулна гэж. Гэхдээ алдаа гар¬гадаггүй хүн гэж байдаггүй гэдгийг үр¬гэлж бодох хэрэгтэй. Харин өөрийг чинь муулсан хүнд бүү гомдолло. Түүнд өөрийгөө муу¬луулахааргүй хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Эх сурвалж: Emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shal teneg medeejiin um bicheed, shinjleh uhaanii undesteitailbar oldohgui baina uu???Mongoliin amdral ter chigeeree stress shdee,,,bolj baigaa um gej baihgui het ih yaduuchuudtai, bolovsrol soelgui,,,deedchuud ni zovhon oorsdiigoo boddog.
2012-11-27